Гадаад улс орноос бүтээгдэхүүн захиалж авч байгаа бол гадаргуугийн ариутгал хийсний дараа хэрэглэхийг санууллаа » Төр.мн

Гадаад улс орноос бүтээгдэхүүн захиалж авч байгаа бол гадаргуугийн ариутгал хийсний дараа хэрэглэхийг санууллаа

БНСУ-д интернэт худалдаатай холбоотой коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа. Тиймээс өвчлөл бүртгэгдсэн улсаас интернэт худалдаагаар бүтээгдэхүүн захиалж авахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ. 
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд "Олон улсад интернэт худалдаатай холбоотой халдварын тоо өчигдөр 62 байсан бол өнөөдөр 82 болж өслөө. Иймд өвчлөл бүртгэгдсэн улсаас интернэт худалдаагаар бүтээгдэхүүн захиалж авахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв бүтээгдэхүүн захиалж, хүлээн авч байгаа бол сав баглааг, задалсны дараагаар доторх бүтээгдэхүүнд гадаргуугийн халдваргүйтгэл хийсний дараагаар хэрэглээрэй" гэв. 
Түүнчлэн тэрбээр Эх үрсийн баяр тохиох гэж байгаа тул хүүхдийн бэлгэнд давс, чихэр, өөх тос ихтэй бүтээгдэхүүн сонгохгүй байхыг уриалсан юм. Мөн МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд "Дулааны үед гэдэсний халдварт өвчин, хоолны хордлого, хордлогот халдварын тоо нэмэгддэг учир хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ зөв хадгалах, бүрэн боловсруулж хэрэглэх, баталгаатай бүтээгдэхүүн авах, ил задгай худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг авч болохгүйг анхаараарай" гэлээ. 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаанд гурван өдрийн турш нийт 740 зорчигчийг хүлээн авч, эрүүл мэндэд нь хяналт тавьж ажиллалаа. 
Энэ явцад 67 иргэнийг коронавирусийн халдварын сэжигтэй байж болзошгүй тохиолдлоор тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүлжээ. Мөн олон улсын ачаа тээврийн машиныг хүлээн авахад хяналт тавьж байгаа. Тавдугаар сарын 25-ны өдөр 21 тийрээр 323.8 тонн хүнсний бүтээгдэхүүн орж ирсэн.  Хоёрдугаар сараас хойш нийтдээ 22,845 чингэлэг, 2,500 вагон халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан байна.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News