Сүмогийн их аварга “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ » Төр.мн

Сүмогийн их аварга “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ

 
Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлаад хоёр жил болж байна. Харин саяхан болсон "Хантайшир” дэвжээний удирдах зөвлөлийн хурлаар тэргүүнээр сонгогдсон бол зөвлөлийн гишүүдээр нь Н.Ганбаатар, З.Алтанзул, М.Батбаяр, З.Мөнхзул, Д.Лхагвадорж, Г.Чинзориг, Ж.Сэргэлэн, М.Машбат, С.Лхагвабаатар, Л.Билэгжаргал, Р.Жаргалсайхан, Х.Бат-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ нар сонгогдож, шинэ зөвлөл байгуулжээ.
Тэрбээр эх орондоо "Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг нээн ажиллуулж байгаа бөгөөд аймаг, сумынхаа эмнэлэгт түргэний машин бэлэглэж олны анхааралл өртөх нь бий. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн байдаг. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорч байсан хүчтэн билээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News