Солонгосын алдарт BTS хамтлаг “Black lives matter” хөдөлгөөнд 1 сая доллар хандивлажээ » Төр.мн

Солонгосын алдарт BTS хамтлаг “Black lives matter” хөдөлгөөнд 1 сая доллар хандивлажээ

BTS энэ долоо хоногт "Black Lives Matter” арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөнд нэг сая доллар хандивлалаа.  Хандивыг энэ долоо хоногийн эхээр шилжүүлсэн бөгөөд "Black Lives Matter” хөдөлгөөний зүгээс баасан гарагт хандивыг хүлээн авсан гэдгээ баталгаажуулжээ. BTS болон Big Hit хандивын талаар тайлбар өгөөгүй бөгөөд  Black Lives Matter-ийн менежер Кайли Скалесын хэлснээр:
"Олон зууны дарангуйлал, арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж дэлхий даяар хар арьстнууд зовж шаналж байна. "Black lives matter” болон дэлхийн өнцөг булан бүрээс хар арьстнуудын төлөө тууштай тэмцэгчдийн өгөөмөр сэтгэл бидний сэтгэлийг хөдөлгөж байна. BTS-ийн хандивын дараа бусад хөгжмийн салбарынхан манай нийгэмлэгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. "Warner Music” болон "Sony Music” зэрэг байгууллагууд 100 сая доллар амласан” гэв.
Мөн "К-поп” урсгалын хэд хэдэн уран бүтээлчид тус хөдөлгөөнийг дэмжжээ. Зарим одод хувиараа хандив өгч  байгаагаас гадна "GOT7” хамтлаг 7 мянган доллар, Солонгос Америк рэппер "рН-1” 3 мянган доллар, Жей Парк  21 мянган доллар хандивлажээ. 
Б. Цэнгэлмаа
ТӨР.МН

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News