“Аватар 2” киноны зураг авалтыг эхлүүлэхийг Шинэ Зеландын засгийн газраас зөвшөөрлөө » Төр.мн

“Аватар 2” киноны зураг авалтыг эхлүүлэхийг Шинэ Зеландын засгийн газраас зөвшөөрлөө

Шинэ Зеланд улс нь коронавирусын халдварын авсан бүх хүнээ эмчилж, идэвхтэй тохиолдлуудаа дарж чадсан баярт мэдээг өчигдөр дуулгаад байсан билээ. Тэгвэл үүний дараахан тус улсын засгийн газраас хөл хорионы журам болон нийгмийн зай барих хязгаарлалтын дүрмээ бүр мөсөн болиулахаар шийдсэн гэдгээ зарлаад байсан юм. Харин улсын хилийг хаалттай хэвээр үлдээж, гаднаас хүн авахгүй хэмээн мэдэгдсэн.
Гэхдээ эдийн засгийн зарим үз өгөөжтэй тал дээр уян хатан хандахаа амлаад байсан тус улсын Ерөнхий сайд хатагтай Арден "Аватар” киноны 2 дугаар ангийн зураг авалтыг хийх нэрт найруулагч Жеймс Камероны багийг хилээр нэвтрэх зөвшөөрөл олгосон байна.
Аватар уран сайхны кино нь 2009 онд эхний ангийн нээлтээ хийхдээ дэлхий дахинаас 2.8 тэрбум ам.долларын ашиг олж хамгийн өндөр борлуулалттай киногоор шалгараад байсан юм. Харин 2 дугаар анги нь 2021 онд гарах төлөвлөгөөтэй байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News