Усан онгоц осолдож 23 хүн амиа алджээ » Төр.мн

Усан онгоц осолдож 23 хүн амиа алджээ

Бангладеш улсын нийслэл Дакка хотын баруун өмнөд хэсэгт орших  Буриганга голын орчимд гаталга онгоц осолдож 23 зорчигч амиа алдсан харамсалтай хэрэг даваа гарагт гарчээ.
Онгоц нийт 50 орчим зорчигчтой голыг гатлахаар уруудан явж байсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд 6 эмэгтэй, 3 хүүхэд байсан болохыг албаныхан онцолсон юм. Харин зарим зорчигчид  азаар голын эрэг рүү сэлж амь гарсан байна.  Мөн сураггүй болсон хүмүүсийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.  
Бангладеш улс нь дотоод усан замын өргөн уудам нутагтай боловч аюулгүй байдлын стандартыг хангаагүйн улмаас  жил бүр олон зуун хүн усанд амь эрстдэг гэх судалгаа бий юм. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News