Гахайнаас хүнд дамжин халдварладаг өвчин Хятадад илэрчээ » Төр.мн

Гахайнаас хүнд дамжин халдварладаг өвчин Хятадад илэрчээ

 
Хятад эрдэмтэд гахайнаас хүнд дамжин халдварлах магадлалтай шинэ томуугийн төст өвчин илэрсэн талаар тус улсын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн сэтгүүлд бичиж нийтлүүлжээ.
Энэхүү өвчнийг саяхан олж мэдсэн бөгөөд цаашид улам даамжирч гахайнаас хүнд байсан бол хүнээс хүнд амархан тархаж, дэлхийгээр нэг дэгдэх цар тахал болон хувирч болзошгүй аюултай тухай анхааруулсан юм.
Мөн энэ нь шинэ төрлийн халдвар тул хүн төрөлхтний бие организмд үүнийг эдгээх дархлаа бага буюу огт байхгүй талаар онцолсон байна. Иймд гахайн аж ахуй эрхэлдэг фермерчид болон гахайн мах худалдаалан, борлуулагчдыг нягт нямбай хяналттай байж, гахайнуудыг шинжилгээнд цаг тухайн үе бүрт нь хамрагдуулж, байнгын өндөр хяналттай ажиллахыг зөвлөжээ.
Гахайнаас хүнд халдварладаг зарим төрлийн халдварт өвчин байдаг ба хамгийн сүүлд 2009 онд Мексикт бүртгэгдэн халдвар тархаж олон олон хүн өвчилж байсан ч эрдэмтэд вакцин гарган эдгээж чадаж байжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News