Украйнд ойн түймэр гарч 6 хүн амиа алджээ » Төр.мн

Украйнд ойн түймэр гарч 6 хүн амиа алджээ

 
Украйн улсын зүүн хэсэгт ойн түймэр гарч 6 хүн амиа алдаж, хэд хэдэн тосгон түймэрт автсан харамсалтай хэрэг гарчээ.
300 гаруй албаныхан бүх хүчээ дайчилж галыг унтраахаар тэмцэж байгаа бөгөөд энэхүү ажилд ус унагаагч онгоц болон Үндэсний зэвсэгт хүчний албан хаагчдыг оролцуулаад байна.
Хурдтай салхи, агаарын өндөр температураас болж гал улам авалцаж байгааг мэргэжилтнүүд онцолсон юм.
Тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский гамшиг болсон газарт очиж ажиллаж байгаа ба галд нэрвэгдсэн хүмүүст нөхөн олговор олгох болно гэдгээ зарлаад байна.
Мөн 7-р сарын эхээр тус улсын баруун хэсэгт үер болж 300 орчим хот, тосгонд усанд автсан хэрэг ч гарсан билээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News