Золбин ноход хүүхдийн шарил ухаж идэж байна » Төр.мн

Золбин ноход хүүхдийн шарил ухаж идэж байна


Мозамбик улсын Чимойо хотод золбин ноход бяцхан хүүхдүүдийн шарилыг ухаж идэх явдал сүүлийн үед олширсон талаар тус улсын Мирамар тв-ийн нэвтрүүлгээр ярьжээ.
Тус нэвтрүүлэгт хандаж нэгэн ээж ярилцлага өгсөн байсан бөгөөд тэрбээр, "Би хүүхдээ оршуулснаас хэдхэн өдрийн дараа булшийг нь цэвэрлэж, янзлан эргэж тойрохоор очсон. Гэтэл нохойнууд түүний шарилыг ухаад юу ч үлдээлгүй бүгдийг нь идсэн байсан” хэмээн харамсан ярьжээ. Мөн "энд тэндгүй тарааж хаясан хувцас, яс, хүний махны үлдэгдлүүд оршуулгын газарт угтсан” талаар тухайн үеийн аймшигт дүр зургийг дурссан байна.
Тус улсад гэр бүлийнхэн нь авс авах боломжгүй бол ихэнхдээ хөнжил юм уу пластик уутанд хийгээд талийгаач аа оршуулдаг аж.
Түүнчлэн уг нэвтрүүлгийн үеэр нэг долоо хоногийн хугацаанд гэхэд 343 хүүхдийн шарил золбин нохдод идүүлж сүйтгүүлсэн байсан гэх судалгаа гарсан талаар мэдэгджээ.
Оршин суугчдын хэлснээр эдгээр нохойнууд нь өдөр тутмын амьдралд аюул заналхийлж байгаа бөгөөд сүүлийн саруудад коронавирусын улмаас оршуулгын газарт ирэгсдийн тоо цөөрч буй тул нөхцөл байдал улам дордож байна гэжээ. Мөн цар тахал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн орлого буурч тэжээвэр амьтдаа асарч чадахгүй болсон тул гудамжинд гаргах явдал ихэсжээ.
Энэ талаар удирдлагуудад мэдэгдсэн ба нохдыг устгах зэргээр хариу арга хэмжээ хурдан авахыг шаардаж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News