“Blackpink” 8-р сард ахин шинэ дуу цацна » Төр.мн

“Blackpink” 8-р сард ахин шинэ дуу цацна

 Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг "Blackpink” өнөөдөр өглөө нэгэн гэнэтийн мэдээг шүтэн бишрэгчдэдээ цацсан бөгөөд энэхүү мэдэгдэлд ирэх 8-р сард шинэ "сингли дуу” гаргана гэсэн байна.
Мөн уг дуунд нь өөр нэгэн уран бүтээлч хамтран ажилласан ба түүнийг хэн болохыг таагаарай хэмээх нууц мессежийг үлдээгээд амжжээ.
Тус охидын хамтлаг нь Солонгосын урлагийн зах зээл төдийгүй дэлхийн урлагт хөл тавин амжилттай яваа юм. Өнгөрсөн 6-р сарын 26-нд удаан хүлээлгэсний эцэст эргэн ирэлтээ хийсэн тэд эхний өдрөө л олон олон рекордуудыг эвдсэн бөгөөд "youtube” суваг дээрх клип нь 2 хоног хүрэхгүй хугацаанд 100 сая үзэлт авч, Солонгосын хөгжмийн нэвтрүүлгүүдээс 10 гаруй шагнал хүртэж, дуу хөгжмийн чартуудад дээгүүр байр эзэлсэн зэрэг дурдаад байвал дуусахгүй амжилтыг үзүүлсэн билээ.
Тэгвэл энэ удаад тэд хэрхэн тэсрэх бол?

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News