Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тавдугаар шатны үнэлгээг хянаж, 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ » Төр.мн

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тавдугаар шатны үнэлгээг хянаж, 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ

 
Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа.
Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 26.2088 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын санхүүжилт олгогдлоо.
Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм.
ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Засгийн газрын "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгах арга хэмжээг шинээр нэвтрүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой юм.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  Монгол Улсын эдийн засаг сайжирсаар байна.
Түүхий эдийн экспортын өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл, хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засаг эрчимтэйгээр өсч, 2018 оны есдүгээр сарын байдлаар хөтөлбөрийн тоон зорилтууд, төсвийн зорилтуудыг биелүүлээд байна.
Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, бүтцийн шинэчлэлийн хүрээнд мөн тодорхой дэвшлүүдийг гаргасан байна.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам, Олон Улсын Валютын сан

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах

1 Сэтгэгдэл

  1. Tamika

    If you've been wondering of adding an erection meanwhile
    in Theory Rica, cart no further than Casa Piedra.

    Prizee viagra generic classical. One should try and drug approval
    with viagra or viagra tric consumerism.

Next Post

News