Ц.Даваасүрэн: Оюутолгойд эрчим хүч нийлүүлнэ » Төр.мн

Ц.Даваасүрэн: Оюутолгойд эрчим хүч нийлүүлнэ

 Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн мэдэлээл хийлээ. 
-Оюутолгой компани БНХАУ-аас 100 гаруй Мвт-ын цахилгаан эрчим хүчийг импортолж авч байгаа. Энэ нь жилдээ 160 орчим сая ам.доллар болж байгаа. Нийт авч байгаа эрчим хүчнийх нь хэмжээ манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. Тиймээс бид 2023 оноос эхлээд "Оюутолгой"-н эрчим хүчийг дотооддоосоо 100 хувиар хангадаг болно. Ингэснээр гадагшаа алдаж байгаа 200 гаруй сая ам.долларыг дотооддоо авч үлдэнэ. Үүний эхлэл болгож ирэх жилээс тодорхой хэмжээгээр Оюутолгой"-н ордод эрчим хүч нийлүүлнэ. Энэ нь импортоор алдаж байгаа валютын урсгалыг багасгах чиглэлд томоохон ахиц болох юм хэмээлээ. ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 
 -Оюутолгой компанитай энэ талаар гэрээгээ байгуулсан уу?
-Одоо "Оюутолгой" компанитай гэрээ байгуулна. Сая Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Гэрээний дараагаар тодорхой хэмжээний хэлцлүүд хийгдэнэ. Мөн байгаль орчин, усны чиглэлийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэнэ. Яг эхлэх ажил нь 2020 оны гуравдугаар сар байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар Өмнийн говийн эрчим хүчний хангамжийн талаарх гэрээг түдгэлзүүлсэн байсан. Үүнээс болоод гэрээний заалт түдгэлзсэн байсан. Одоо эрчим хүчээ тодорхой хэмжээгээр нийлүүлнэ. 2023 онд цахилгаан станц баригдсанаар Оюутолгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлэх боломж бүрдэнэ. 
-Ирэх онд хэдэн Мвт цахилгаан эрчим хүч нийлүүлэх вэ?
-Бид боломжоороо эрчим хүч нийлүүлнэ. Эхний ээлжинд 20 Мвт эрчим хүч нийлүүлэх боломж байна гэж  ярьж байгаа. Манай системд шинэ эх үүсвэр бүрдэнэ. "ТЭЦ-III", Амгалангийн ДЦС-д шинэ эх үүсвэр нэмж, хүчин чадал нэмэгдүүлсэнээр 200 Мвт-ийг шинээр бүрдүүлнэ. Ингэснээр дотоодын эрчим хүчээ бүрэн хангаж, "Оюутолгой"-д эх үүсвэр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News