Монгол улс 181.1 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолжээ » Төр.мн

Монгол улс 181.1 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолжээ

Гадаад худалдааны 2019 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр Эрдэс бүтээгдэхүүний импорт 201.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 14.3 сая ам.доллараар буюу 24.1 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 89.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна.
2019 оны эхний 2 сард 181.1 сая ам.долларын 299.6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 63.3 мянган тонноор, үнийн дүнгээр  23.7 сая ам.доллараар тус тус өсжээ.
Нефтийн бүтээгдэхүүний импортын 92.5 хувийг автобензин, дизель түлшний импорт эзэлж байна. Үүнээс 34.7 хувь нь автобензин, 65.3 хувь нь дизель түлш.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News