"БАГАНУУР" ХК, "ХӨХ ГАН" ХК-ИЙН ХУВЬЦАА ХАМГИЙН ИХ УНАЛТТАЙ БАЙЛАА » Төр.мн

"БАГАНУУР" ХК, "ХӨХ ГАН" ХК-ИЙН ХУВЬЦАА ХАМГИЙН ИХ УНАЛТТАЙ БАЙЛАА

 Монголын хөрөнгийн бирж өнөөдөр өдөр  I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 304,483,378 төгрөгийн үнийн дүн бүхий 1,646,325 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Ремикон" ХК (RMC+12.32%) болон "Дархан Хөвөн" ХК (DAH+11.11%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN-14.29%) болон "Хөх Ган" ХК (HGN-13.66%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.06 хувиар буурч 20785.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,476,903,722,402.83 төгрөг боллоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News