Нэг тонн нүүрсний үнийг 170 ам.долларт хүргэжээ » Төр.мн

Нэг тонн нүүрсний үнийг 170 ам.долларт хүргэжээ

 
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Ухаахудагт үйл ажиллагаа явуулдаг "Mongolian mining corporation” 2018 оны аудит хийсэн санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани өнгөрсөн онд 4.7 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн борлуулжээ.
Энэ хугацаанд урд хөрш дэх эцсийн хэрэглэгчдэд нийлүүлсэн нэг тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 170.1 ам.долларт хүргэсэн байна. Энэ нь 2017 оныхоос 10 орчим хувиар илүү үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрс экспортлогчдоос нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон гэсэн үг.
Улмаар борлуулалтын орлого нь 591 сая ам.долларт хүрсэн нь 2017 оныхоос даруй 24 хувиар өссөн дүн болов. Тэгвэл нийт ашиг нь 230 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 605 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Цэвэр ашгийнх нь хэмжээ 83 сая "ногоон”-д хүрсэн нь 72.5 хувиар нэмэгдсэн дүн аж.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News