“Зүүн Азийн Экспо-2019” БНХАУ-ын Жинань хотноо эхэлнэ » Төр.мн

“Зүүн Азийн Экспо-2019” БНХАУ-ын Жинань хотноо эхэлнэ

"Зүүн Азийн Экспо-2019” үзэсгэлэн, худалдаа долдугаар сарын 5-7-нд БНХАУ-ын Шаньдун мужийн Жинань хотноо болох гэж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн нь "Боломж, хамтын ажиллагаа, хамтран хожих”  сэдвийн хүрээнд гурван өдөр зохион байгуулагдаж нийтэд нээлттэй худалдан авалт хийгдэх юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд аж ахуйн нэгжүүд эрүүл мэнд, гоо сайхан, өндөр настны эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, гэр ахуйн ухаалаг цахилгаан  хэрэгсэл, урлагийн бүтээлүүдээр оролцох боломжтой юм.
Өмнөх "Экспо” 2016 онд болж, БНСУ болон Япон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд ойролцоогоор Өмнөд Солонгосын 300, Японы 50 орчим компани оролцон 100 талбайд үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Японы Олон улсын худалдааг дэмжих холбоо, Япон-Хятадын эдийн засаг, худалдааны төв, Японы "Вуяам”а ЖДҮ-ийн төв хороо, "Softbank” групп болон олон улсын нөлөө бүхий холбоо, компаниуд үзэсгэлэнд оролцож, бараа бүтээгдэхүүнээ дэлгэж байсан юм.
Энэ удаагийн "Зүүн Азийн Экспо”-д БНСУ, Япон, ОХУ, Монгол, Хятад, Макао, Тайвань, Хонконг зэрэг Зүүн Азийн улс орнууд шинэ технологи, шинэ загвар, шинэ бүтээгдэхүүнээр оролцох гэж байна. Жинань хотын олон улсын конвенци, үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэн-худалдаанд манай улсаас Монголын шилдэг үйлдвэрлэгч 24 аж ахуйн нэгж, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 16 компани, бусад чиглэлийн үйлдвэрлэгч найман ААН оролцохоор болжээ.

 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News