“Хүннү эйр” Циньхуандао руу шууд нислэг үйлдэнэ » Төр.мн

“Хүннү эйр” Циньхуандао руу шууд нислэг үйлдэнэ

Дотоодын иргэний агаарын тээврийн "Хүннү эйр” ХХК БНХАУ-ын далайн эргийн Циньхуандао хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан Циньхуандаогийн аялал жуулчлалын бүсийг танилцуулах уулзалт өнөөдөр "Холидэй инн” зочид буудалд боллоо. Манай улсад ирээд буй Циньхуандаогийн Олон улсын аялал жуулчлалын товчооны ерөнхий менежер И Ченжины танилцуулснаар, Хятадын Хэбэй мужийн Циньхуандао хот нь үзэсгэлэнт Чин хуан арал дээр байрладаг, Хятадын "Зуны нийслэл” гэдгээр алдартай, далайн эргийн аялал жуулчлал хөгжсөн, жилдээ гадаад, дотоодын олон арван сая жуулчин хүлээн авдаг, эртний түүхэн дурсгал, зочломтгой үйлчилгээгээр олон улсад танигдсан, БНХАУ-ын аялал жуулчлалын дөрвөн том хотын нэг аж.
Тэрээр, "Манай хот нь Монгол Улсад, Улаанбаатар хотод хамгийн ойр далайн эргийн аялал зугаалгын хот юм” гэдгийг онцлоод, монголчуудыг цэнхэр далайн эргийн алтан шаргал элс, Хятадын халуун рашаан, үзэсгэлэнт цэвэр байгаль хүлээж байна гэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News