Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд Улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ » Төр.мн

Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд Улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

 
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөт үзүүлэлтүүд оны эхний хагас жилд 100 давсан хувиар биелж, бүтцийн нэгжүүд "Хангалттай сайн” үнэлэгдлээ. Нэгдсэн дүнгээс харахад хүдэр олборлолт өмнөх оны мөн үеэс 320 мянган тонн, хүдэр боловсруулалт 407 мянган тонн, зэсийн баяжмал 1670 тонн, молибдены баяжмал 135.6 тонн илүү үйлдвэрлэсэн байна. Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд цэвэр ашгийг төлөвлөснөөс 60.8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд шинэ дээд амжилт тогтоож, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг амжилтаар ахиуллаа.
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх "Үйл ажиллагааны хагас жилийнхээ тайланг дүгнэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтүүд бидний хүссэн хэмжээнд хараахан хүрсэнгүй. Ирээдүйг харсан томоохон төслүүдээ хөдөлгөж, хөрөнгө оруулалтын төлөвлөсөн ажлуудаа цаг алдалгүй хийх шаардлагатайг бидэнд сануулж байна. Тендерийн тухай хууль болон тендерт оролцогч компаниудын маргаантай асуудлаас болж хугацаа алдсан ажлууд бий. Энэ оны хоёрдугаар хагас буюу 7, 8, 9 дүгээр сарыг дуустал эдгээр хөрөнгө оруулалтын ажлаа нөхөх нэгдсэн төлөвлөгөө гаргалаа” хэмээсэн. Уурхайчид хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг 10 дугаар сарын 1-нд 75 хувь, оны төгсгөлд 100 хувьд хүргэх зорилго тавьжээ.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News