Алт худалдан авалт 21 хувиар буурчээ » Төр.мн

Алт худалдан авалт 21 хувиар буурчээ

 
Монголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 12.2 тонн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Монголбанк өнгөрсөн наймдугаар сард 2.1 тонн үнэт металл худалдсан авснаас Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 147.5 кг үнэт металлыг тус тус худалдаж авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар мөн буурсан үзүүлэлттэй байна.
2019 оны наймдугаар сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128.129.80 төгрөг байв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News