ФАТФ-ын жагсаалтаас гарах талаар цаашид авах арга хэмжээ... » Төр.мн

ФАТФ-ын жагсаалтаас гарах талаар цаашид авах арга хэмжээ...

 

ФАТФ-ын жагсаалтаас гарах талаар цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улс МУТСТ стратегийн дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч үүнийгээ сайжруулахаар үйл ажиллагааны төлөвлөгөөг ФАТФ-тай хамтран боловсруулж, төлөвлөгөөнд 2021 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Монгол Улс тус төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэр хурдан, хэр чанартай гүйцэтгэхээс ФАТФ-ын жагсаалтаас гарах асуудал шууд хамааралтай. Үүнтэй холбогдуулан Хамтын ажиллагааны зөвлөлөөс 2019 оны 9 дүгээр сард ФАТФ-ын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцэн санал нэгдэж, зөвлөлийн гишүүн байгууллага бүр байгууллагынхаа дотоод төлөвлөгөөнд холбогдох ажлаа тусган хэрэгжүүлж ажиллахаар тогтсон байна. 

mongolbank.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News