Хөөн хэлэлцэх хугацаа ба мөнгө » Төр.мн

Хөөн хэлэлцэх хугацаа ба мөнгө

 
Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан.
Нэг хэсэг нь үүнд итгэж "Тэгэх л ёстой, ёстой юм ёсоороо болно гэгч болж байна” гэж байхад ихэнх нь "Худлаа, саяныхаа тэнэг шийдвэр, хэл амыг дарах, олон түмний санаа сэтгэлийг өөр тийш хандуулах арга” гэж үзэж байна. Үүнийг илэрхийлсэн элдэв постууд цахим орчинд их.
Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хойших хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа.
Тэгвэл төрийн түшээд албан ёсны эл тоо баримтаас огт өөрөөр мэдээлж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон тухай хэлсэн.
Үнэн гэвэл энэ үнэн. Өнгөрөгч 2019 оны 10 дугаар сарын сүүлийн мэдээгээр 629 гэмт хэргийг хэрэгсэхгүй болсон гэх. Эндээс харахад 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байгаа гэсэн үг. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, гэр, албан тасалгаа, оймсноос нь тэрбум орчмын авлига илэрсэн нөхөд гэмгүй царайлаад алхаж явна.
Ганцхан сарын дотор 46 хэргийг Прокурор хэрэгсэхгүй болгосон гэх тоо баримт ч бий. Зөвхөн "Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг гэхэд 121 тэрбум гэж байгаа. Энэ мөнгөөр бид хэдэн өдөр маргалдаж байж алагчилсан шийдвэрт хүрсэн ахмадуудын тэтгэврийн асуудлыг шударга шийдэж чадах байлаа...
2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эл хэрэг удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. "Жаст”-ын Ш.Батхүү, Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарын хэрэг "хөөн хэлэлцэх хугацаа” нэрээр баяртай болж байна.
Эндээс Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан гишүүн Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт ч асуудал, сонирхол буйг үгүйсгэхгүй гэх дүр зураг харагдаад байгаа юм.
Уг нь эзэнтэй, тодорхой хэмжээний мөнгөтэй дээрх хэргүүд улсад хэлж баршгүй хохирол учруулсан. Үүнийг зөв шийдэж, зөв зохицуулж, зөв гаргалгаа хийж чадсан бол сульдсан эдийн засгийг маань суга татаад босгох байсныг даяараа харж, хүлээв. Одоо ч хүлээлт байсаар.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News