"Макс”-ын Д.Ганбаатар түрээслэх үү худалдах уу... » Төр.мн

"Макс”-ын Д.Ганбаатар түрээслэх үү худалдах уу...

 
Томуу, томуу төст өвчний тархалт дэгдэж  эмнэлгүүдийн ачаалал ихэссэн энэ үед "Макс”-ын Д.Ганбаатар  өөрийн мэдлийн ын объектоо суллаж, 45 хоногийн дотор 500 ор тавьж эмнэлгийн зориулалтаар бэлдэж өгөх гэнэ.
Борчуулын амьдрах гэж ядаж байгааг харж  бачуурч явдаг гэх түүнийг ийн хэлсэнд нэг их гайхсан хүн үгүй бололтой.
Тэрбээр " "Хөгшид, хүүхдүүдээ эмнэлгийн коридорт хэвтэж байгааг харахаар сэтгэл зовниж байна. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад бид бэлэн. Объект 45 хоногийн дотор суллан  эмнэлгийн зориулалтаар 500 ор бэлэн болгож өгье. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь томуу, томуу төст өвсний улмаас эмнэлэгт хэвтэж байна” гэжээ. Мэдээж үйл ажиллагаа, халаалт, дулаан, тодорхой хэмжээний  төлбөр, түрээсийн асуудал ч яригдах нь мэдээж.
Гэхдээ л  түмнийхээ төлөө санаа зовж буй түүнд 500 ор бүхий эмнэлгийн зориулалтаар ашиглах байр бэлдэж өгөх гэж байгаад түрээслэх ч байсан ч  худалдах ч байсан талархах хэрэгтэй байх.
Монгол Улсын тод манлай уяач, "Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын "Mongolian Saturday” хурдан хүлэг АНУ-ын Breeders’ Cup морин уралдаанд 2015 онд түрүүлсний дараа тэрбээр шагналын мөнгөөнөөсөө  асрамжийн газрын 100 хүүхдэд 100 сая төгрөгийн хадгаламж нээж "шуугиан” тарьж байсан Монгол сэтгэл, монгол цустай нэгэн билээ.  
Хөрөнгө мөнгөтэй, боломжтой нэг нь ийнхүү санаачлага, сэтгэлтэй байвал ч...

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News