Олимпын наадамд оролцох байт харвааны тамирчдыг Төрийн банк дэмжинэ » Төр.мн

Олимпын наадамд оролцох байт харвааны тамирчдыг Төрийн банк дэмжинэ

 
Төрийн банк, Монголын байт харвааны холбоотой хамтран ажиллах санамж бичигт МҮОХ-ны хурлын танхимд баасан гарагт /2020.01.17/ гарын үсэг зурж "Токио-2020” зуны олимпын эрхээ авсан байт харвааны тамирчдыг тус банк дэмжиж ажиллахаар болов.
Хамтран ажиллах санамж бичигт Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэболд гарын үсэг зурсан юм. Энэхүү гарын үсэг зурах ёслолд Төрийн банкны төлөөлөл болон байт харвааны дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл оролцлоо.
Ийнхүү Байт харвааны холбоо, Төрийн банктай хамтарч ажилласнаар Токиогийн олимпын наадамд оролцох эрх авсан ОУХМ Б.Отгонболд, пара байт харвааны шигшээ багийн тамирчин, спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулилтаа тасралтгүй, тууштай хийх боломж бүрдэж байна.  


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News