Гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох зөвшөөрөл олгожээ » Төр.мн

Гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох зөвшөөрөл олгожээ

"Централ секюритийз ҮЦК” болон "Ард секюритис ҮЦК” ХХК-иудад гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах брокерийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгожээ. Уг зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар олгосон байна.
Тус хуралдаанаар "Аккаунт траст аудит” ХХК-д даатгалын байгууллагад аудит хийх эрх олгож, зарим даатгалын компанийн салбар, бүтээгдэхүүнийг шинээр бүртгэх, эрх бүхий албан тушаалтныг томилох болон давхар даатгал эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Мөн нэр бүхий иргэдийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар мөн хэлэлцсэн бөгөөд "Суварга алтай констракшн” ХХК-д ХАА-н биржийн зуучлагчийн тусгай зөвшөөрөл олгосон байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News