Монгол Тувад 35.8 сая төгрөгийн тусламж үзүүллээ » Төр.мн

Монгол Тувад 35.8 сая төгрөгийн тусламж үзүүллээ

 
Монгол Улсын Тува дахь Ерөнхий консул Ч.Ганболд өчигдөр /2020.06.11/ Тувагийн ард түмэнд Монголын ард түмний хандив тусламжийг гардуулан өглөө.
Нийт 35.8 сая төгрөгийн (900 мянган рубль) тусламжид эмнэлгийн ажилтнуудад зориулсан амны хаалт, бээлийнээс гадна Монголд үйлдвэрлэсэн хамгаалах хувцас байлаа.
Энэ тусламжийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбараас санаачлан зохион байгуулж, 275 бизнес эрхлэгч, 56 байгууллага, компани, нутгийн иргэд оролцжээ.
Б.Цэнгэлмаа
ТӨР.МН

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News