Баяжуулагчид 31 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олжээ » Төр.мн

Баяжуулагчид 31 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олжээ

      Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2020 онд 17,5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олохоор төлөвлөж, эхний хагас жилд 31 тэрбум төгрөг буюу 13,5 төгрөгөөр илүү нэмэлт орлого олсон байна.  Тэд энэ онд  тээрэм солих ажлын хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах замаар хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж 300 мянган тонн хүдэр илүү боловсруулах төлөвлөгөөтэй байснаас эхний хагас жилд 270 мянган тонн хүдэр илүү боловсруулжээ. Түүнчлэн энэ онд 9 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хагас жилд 4,1 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ. Өндөр үнэтэй технологийн нормчлогдсон материалыг хямд үнэтэйгээр орлуулах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч чадлын тарифын төлбөрийг бууруулах зэргээс хэмнэсэн байна.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News