Бибер фэнээ цохив » Төр.мн

Бибер фэнээ цохив

 
Дуучин Жастин Бибер "Purpose” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Барселон хотноо тоглолтоо хийсэн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.
 
Тоглолтын дараа Бибер машиндаа суугаад фэнүүдтэйгээ салах ёс гүйцэтгэж байхад нэг залуу "Муу новш” гэж хэлжээ. Залууг ийнхүү хэлэхэд Бибер нүүр рүү нь цохисон аж. Уг үйл явдлаас болж залуугийн уруул  гэмтжээ.
 
Бибер инстаграм хуудастаа "Намайг буруутгах хэрэггүй. Тэр залуу өөрөө эхэлсэн. Надад ч гэсэн хязгаар бий. Намайг оролдох хэрэггүй хэмээн би эртнээс сануулж байсан” гэж бичсэн аж.
 
Дуучин цохиулсан залуу "Би хараалын үг хэлээгүй. Зүгээр л хайртай дуучиндаа хүрэхийг хүссэн юм” хэмээн "TMZ” сайтад ярьжээ.
 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News