Монголын “3х3” шигшээ, тоглогч Э.Дөлгөөн дэлхийн ТОП-10-т багтав » Төр.мн

Монголын “3х3” шигшээ, тоглогч Э.Дөлгөөн дэлхийн ТОП-10-т багтав

 
Өнгөрсөн онд Монголын багийн спортын түүхэнд томоохон амжилт гаргасан баг бол Улаанбаатар Хангарьд багийн суурин дээр бий болсон 3х3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ баг. 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Азийн АШТ-нд түрүүлж багийн спортоор анх удаагаа тивийн аваргын цомыг эх орондоо авч ирсэн. Тэгвэл тэд өнгөрсөн жилийн 3х3 сагсан бөмбөгийн шилдэг 10 багийн нэгээр нэрлэгдээд зогсохгүй тус багийн тоглогч Э.Дөлгөөн буюу бидний мэдэх "Монх” дэлхийн шилдэг 10 тоглогчийн нэгээр шалгарчээ. Олон Улсын Сагсанбөмбөгийн холбооны вебсайтад манай улсыг өнгөрсөн жил Индонезийн адилаар үсрэнгүй хөгжил гаргасан гэдгийг онцолжээ. Цаашлаад тус багийн од Э.Дөлгөөн нь багаа анх удаагаа Ази тив болон болон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд хожилд хүргэсэн хэмээн цохон тэмдэглэсэн байна. Улмаар Э.Дөлгөөн энэ тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон юм. Гэхдээ манай улсын амжилт үүгээр дуусаагүй гэдгийг ч мартаагүй бичиж. Уг баг нь дэлхийн их дуулга болох Уцуномия Мастерс тэмцээнд мөн шагналт дөрөвдүгээр байранд орж, 2018 оны ДАШТ-нд оролцох эрхээ авсан гэдгийг мөн хачир болгон нэмэн бичсэн байна.

 

Та бүхэнд сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс шилдэг 10 багийг танилцуулж байна.

 

Белгийн u18 насны эрэгтэй баг. Онцлох амжилтууд: U18 ангилалын Дэлхийн аварга, U18 ангилалын Европын аварга.

 

Индонезийн u18 насны эмэгтэй баг. Онцлох амжилт: u18 ангилалын Азийн аварга.

 

Латвийн эрэгтэй шигшээ. Онцлох амжилт: Европын аварга.

 

Монголын шигшээ баг. Онцлох амжилт: Ази Тивийн аварга

 

Нидерландын багууд бүх насны, бүх ангилалд жигд сайн байв. Онцлох амжилт: ДАШТ, ЕАШТ, U23 ангилалын Үндэстнүүдийн аварга шалгаруулах тэмцээн, U18 ангилалын ДАШТ, U18 ангилалын ЕАШТ зэрэг тэмцээнүүдээс нийт 7 медаль авсан.

 

Нови Сад Эл Вахда. Онцлох амжилтууд: их дуулгын гурван тэмцээний түрүү.

 

ОХУ-ын эмэгтэй баг. Онцлох амжилтууд: Дэлхий болон Европын аварга

 

Сербийн эрэгтэй шигшээ. Онцлох амжилтууд: Дэлхийн аварга

 

Словений U23 ангилалын эрэгтэй баг. Онцлох амжилтууд: U23 ангилалын Үндэстнүүдийн аварга шалгаруулах тэмцээний аварга

 

Земун. Онцлох амжилт: Дэлхийн Тур тэмцээний аварга

 

Шилдэг 10 багийн хувьд ийм байгаа бол шилдэг арван эрэгтэй тамирчнаар Э.Дөлгөөнийг оролцуулаад дараах тоглогчид багтжээ.

 

Дусан Булут. Нови Сад Эл Вахда болон Арабын Нэгдсэн Эмират Улсын шигшээ багийн тоглогч.

 

Онцлох амжилтууд: Дэлхийн аварга, Дэлхийн "мастерс тур” тэмцээний хоёр түрүү.

 

Хувийн амжилт: Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний шилдэг багийн гишүүн, Прага Мастерс тэмцээний шилдэг тоглогч.

 

Дэлхийн чансааны 3.

 

Богдан Драгович. Серби болон Земун багийн гишүүн.

 

Онцлох амжилтууд: Дэлхийн Тур тэмцээний аварга

 

Хувийн амжилт: тус тэмцээний шилдэг тоглогч. Дэлхийн чансааны 6.

 

Энхбатын Дөлгөөн. Монгол Улсын болон Улаанбаатар Хангарьд багийн тоглогч

 

Онцлох амжилтууд: Азийн аварга

 

Хувийн амжилт: Тус тэмцээний шилдэг тоглогч. Дэлхийн чансааны 53

 



 

Симон Финзгар. Пиран болон Словений шигшээ багийн тоглогч.

 

Онцлох амжилтууд: Ченгду мастерс тэмцээний аварга, Европын аваргын мөнгөн медаль

 

Хувийн амжилт: Ченгду мастерс тэмцээний шилдэг тоглогч. Дэлхийн чансааны 13.

 

Жеспер Жобсе. Амстердам ПМ Инокс болон Нидерландын шигшээ багийн тоглогч.

 

Онцлох амжилтууд: ДАШТ-ий мөнгөн медаль

 

Хувийн амжилт: Тэмцээний билгэдлийн багийн гишүүн. Дэлхийн чансааны 39.

 

Натан Жүркович. Лаусанне болон Швейцарийн шигшээ багийн тоглогч.

 

Дэлхийн чансааны 83

 

Карлис Ласманис. Рига болон Латвийн шигшээ багийн гишүүн.

 

Онцлох амжилт: Европын аварга.

 

Дэлхийн чансааны 21

 

Дэян Маястрович. Нови Сад Эл Вахда болон Сербийн шигшээ багийн тоглогч.

 

Онцлох амжилт: дэлхийн аварга, 3 удаагийн их дуулгын аварга

 

Дэлхийн чансааны 1

 

Винсент Пийтэрс. U18 ангилалын Белгийн шигшээ багийн тоглогч.

 

Онцлох амжилтууд: U18 ангилалын дэлхий болон Европын аварга

 

Хувийн амжилтууд: U18 ЕАШТ-ий шилдэг тоглогч, U18 ДАШТ-ий бэлгэдлийн шигшээ багийн гишүүн, U18 ДАШТ-ий цагирган дээрээс тохолтын тэмцээний аварга

 

Дэлхийн чансааны 824

 

Стефан Стоячич. Лиман болон Сербийн шигшээ багийн тоглогч.

 

Онцлох амжилтууд: Дебрецен Мастерсийн аварга, Мексикийн Мастерсийн аварга

 

Хувийн амжилтууд: Дебрецен Мастерсийн шилдэг тоглогч, Дэлхийн Тур тэмцээний улирилын үнэ цэнэтэй тоглогч.

 

Дэлхийн чансааны 4

 

Б.Энх-Амгалан.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News