Б.Бахытгүл: Давж заалдах шүүхэд гомдол гаргана » Төр.мн

Б.Бахытгүл: Давж заалдах шүүхэд гомдол гаргана

Өнгөрсөн 2016 онд иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд дундаас хүчингийн хэрэгт нэр холбогдсон хоёр УИХ-ын гишүүн байгаа. Түүний нэг нь Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн болсон Д.Мурат юм. Анх 2017 оны 8 сард УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймагт ажиллахдаа УИХ-ын гишүүний албан тушаалаараа "сүр далайлган” нэгэн эмэгтэйг элдвээр "оролдон”, түүнийг садар самуун явдалд уруу татахыг завдан, бэлгийн харилцаанд орохыг санал болгож, удаа дараа мессэж бичиж, хэл амаар доромжлон, нүцгэн шалдан зургаа илгээж, үүнийг нь олон нийтэд мэдээлнэ гэсний төлөө тухайн эмэгтэйг зодсон гэсэн мэдээлэл олон нийтэд ил болсон.Хохирогч Б.Бахытгүл гэх эмэгтэй тус хэргийг илчилж, Д.Мураттай харьцаж байсан мессэж, болон түүний явуулж байсан садар самууныг сурталчилсан гэх мэт нотлох баримтуудаа ил болгосон билээ. Энэ хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. Шүүхийн шийдвэрээр Д.Мурат, М.Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан юм. Тодруулбал, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгалаа. Хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэсэн шүүхийн шийдвэр гаргалаа.

 

 

Шүүх хуралд Д.Муратын албан тушаал, эрх мэдэл нөлөөлсөн байж мэднэ

Шүүхийн шийдвэрийн талаар хохирогч Б.Бахытгүлээс тодруулахад "Улсын яллагч хүртэл шоконд орсон гэхээр шүүх хурал ямархуу болсон нь харагдах байх. Улсын яллагч Н.Мөнхцэцэг прокурор эсэргүүцэл бичнэ гэсэн. Миний хувьд яах аргагүй хөндлөнгөөс нөлөөлсөн гэж харсан. Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд АН эрх барьж байх үед томилогдсон шүүгчид байна лээ. Хоёр долоо хоногийн дараа шүүхийн тогтоол гардаж авсны дараа давж заалдах шүүхэд хандана.
Шүүх хуралд Д.Муратын албан тушаал, эрх мэдэл нөлөөлсөн байж мэднэ. Хамгийн наад зах нь намайг зодсоныг гэрчилсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээс эхлээд бүх нотлох баримт байсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар хоёр удаа дүгнэлт гаргасан. Өөрөө хүртэл "Чамайг зодчихлоо. Шүүхэд шилжвэл надад ашигтай” гэж хэлж, ярьсан зүйл нь хүртэл бий. Гэтэл үүнийг огт хэрэгсээгүй. Бидний зүгээс гомдолтой байна. Шүүгч Баасанбатыг АТГ-т шалгуулна гэж бодож байгаа.
Энэ хэрэг дээр прокурор, мөрдөгч нар маш сайн ажилласан. Үүнд нь талархсанаа хэлэх хэрэгтэй болов уу.
Мөнгө аваад тохирвол тохирох л байсан байх. Гэхдээ би хэзээ ч тэгэхгүй. Би нэр төрөө мөнгөөр худалдаж идэхгүй. Д.Мурат надад олон удаа мөнгө санал болгосон. Түүний санаагаар бол би юу ч ярихгүй. Чимээгүй л байх ёстой юм гэнэ. Тийм зүйл байж болохгүй биз дээ. Шүүх хурлыг хийлгэж чадсан нь миний хувьд хамгийн том даваа. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Д.Мурат цаг хожих гэж олон удаа үзсэн. Мөрдөгч, шүүгчээ солих таван удаагийн хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хурал хуралдсанаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа. Одоо давж заалдах шүүхэд гомдол гаргана” гэдгээ мэдэгдсэн юм.

эх сурвалж:undesten.mnскачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News