30 саяын өртгөөр бүтсэн клип хэнийх вэ? » Төр.мн

30 саяын өртгөөр бүтсэн клип хэнийх вэ?

 

Нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрч хувийн бизнестээ анхаарах болсон Чоно хамтлагийнхан өнгөрсөн жилээсэргэн уран бүтээлдээ орсон. Тэгвэл тэд саяхан нэгэн гайхалтай шинэ уран бүтээлээ өлгийдөн авсан нь "Үүрд хайрлана” дуу юм. Тэднийг сонсох дуртай, үнэнч фенүүдээ гонсойлгохооргүй гайхалтай бүтээл болсон нь ая, хэмнэл, клипгээд бүх зүйлээс нь харагдаж байна. Үнэхээр дутуу зүйлгүй цогц урлагийн бүтээл болсон гэж хэлэхэд маргах хүнгүй биз ээ.

 

Чонынхон шинэ урсгал, шинэ клипэндээ мөнгө харамгүй зарсан нь илт. Учир нь клипний өнгө дүрс, дугаралт болоод клипэнд тоглосон жүжигчид үнэндээ л өөлөх зүйлгүй төгс. Тэд шинэ дууныхаа дүрсэнд 70, 80-аад оныг харуулах бөгөөд клипэнд гарах машин л гэхэд тухайн үедээ олны нүдийг баясгаж, аавын хүүгийн шуналыг төрүүлдэг байсан Волга байх жишээний. Энэ шинэхэн уран бүтээлийн өртгийг энгийн нэгэн сэтгүүлч би бүдүүн баргаар тооцоолон суухад 30 сая хол давсан нь тодорхой.

Өндөр өртгөөр бүтсэн клипний дүрүүдэд саяхан гавъяат хэмээх эрхэм алдарыг хүртсэн Ц.Төмөрхуяг, сүүлийн үеийн киноны гол дүрүүдийг чадварлагаар бүтээж буй киноны мангас хэмээн нэрлэгдэх болсон залуу жүжигчин Амгаа, ямар ч кино бүтээлийн чимэг болж чаддаг жүжигчин Өөскөө гэх мэт олон шилдэгүүд тогложээ. Эдгээр шилдэгүүдийн цалин болоод дүрсний өнгө будагын ялгарлыг харахад хамгийн орчин үеийн техник технологийг ашиглаж чанартай уран бүтээл хийхийн төлөө бүгдийг цогцлоож чадсан гэлтэй.

 

"Үүрд хайрлана” нэрнээс эхлээд дууны шүлэг хүртэл үнэнч ариун хайр, хэзээ ч хувиршгүй ариун бүхнийг илэрхийлсэн нь өнөөгийн залуусын аялах дуртай дууны нэг болж, магадгүй дурлалт хосуудын хайрын түүхийн нэгээхэн хэсэг болох нь дамжиггүй бизээ.

 

Нийтэлсэн: М.Март

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News