УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгасан шийдвэрийг хэвээр баталлаа » Төр.мн

УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгасан шийдвэрийг хэвээр баталлаа

УИХ-ын гишүүн Д.Муратыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж прокурорын байгууллагаас өнгөрсөн долдугаар сарын эхээр шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийн зургаа дах удаагийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд боллоо.

Улмаар УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгасан шийдвэрийг хэвээр баталжээ. Тодруулбал, наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгасан байна. Түүнчлэн хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News