Дэлхийн хамгийн тачаангуй эрэгтэйгээр Идрис Эльба тодорчээ » Төр.мн

Дэлхийн хамгийн тачаангуй эрэгтэйгээр Идрис Эльба тодорчээ

 
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. "People”сэтгүүл дэлхийн хамгийн тачаангүй эрэгтэйг тодруулжээ. Тус сэтгүүлээс жил бүр тодруулдаг энэхүү шагналын эзнээр энэ удаа Их Британийн жүжигчин Идрис Эльба тодорчээ.
Сэтгүүлийн удирдлагын зүгээс гаргасан шийдвэр жүжигчнийг гайхшруулсан байна. Энэ талаар тэрбээр Жимми Фэллоны шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлэхдээ "Энэ тухай хамгийн түрүүнд сонсоод би өөрийгөө толинд харсан. Тэгээд би ч өнөөдөр үнэхээр тачаангуй харагдаж байна шүү гэж бодсон. Ээж минь надаар бахархана даа” гэжээ.
Жүжигчин Идрис Эльба 1972 онд Лондон хотод төржээ. Тэрбээр гэмт хэрэгт, инээдмийн төрөлт "Рок н Ролл” кино болон шинжлэх ухааны, зөгнөлт "Номхон далайн хөвөө”, "Тор” зэрэг киногоороо нэрд гарсан нэгэн бөгөөд 2012 онд тэрбээр "Лютер” олон ангит киноны гол дүрээрээ "Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолд "Цуврал болон телевизийн киноны шилдэг жүжигчин”-ий төрөлд  шагнал хүртэж байжээ.
"People” сэтгүүл нь дэлхийн хамгийн тачаангуй эрийг 1985 оноос хойш тодруулж байгаа юм. Жүжигчин Жорж Клуни, Брэд Питт, Жонни Депп эрэг олон жүжигчин энэхүү шагналын эзэн болж байжээ. Өнгөрсөн жил тус шагналыг Америкийн кантри төрлийн дуучин Блэйк Шэлтон хүртэж байсан аж. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News