Нэрт хөгжимчнийг дурсан саналаа » Төр.мн

Нэрт хөгжимчнийг дурсан саналаа

 
"Хуучир хөгжмийн” гэж олон түмэн болон урлагийнхны дунд нэрлэгдсэн алдаршсан Монгол Улсын Гавьяат жүжигчин, дэд профессор С.Цэвэлмаагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан, нэрт хөгжимчний уран бүтээлийн талаарх эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Консерваторид боллоо.

Хуралд Монгол Улсын консерваторийн Үндэсний хөгжмийн факультетийн хуучир хөгжмийн багш О.Энхмаа "С.Цэвэлмаа багшийн хуучир хөгжмийг хөгжимдөх арга барил, сургах арга зүй”-н талаар, мөн хөгжмийн багш П.Мөнгөнцэцэг "С.Цэвэлмаа-хуучир хөгжмийн мэргэжлийн системт сургалтын үндэслэгч болох нь”, Урлаг судлалын ухааны доктор, хөгжим судлаач Д.Энхцэцэг "С.Цэвэлмаа багш: Өрнө ба дорно” гэсэн сонирхолтой илтгэлүүдийг тавьж, шавь нар нь багшийнхаа хөдөлмөр зүтгэлээр бий болгосон орчин цагийн хуучир хөгжмийн хөгжил, дэвшил, сургалтын тогтолцооны талаар олон баримтад тулгуурлан ярьж байлаа. Мөн энэ үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач А.Цэдэн-Иш, хөгжмийн зохиолч Ж.Шараа, доктор Р.Оюунбат нар нэрт хуучирч, сурган хүмүүжүүлэгч С.Цэвэлмаагийн олон талт хөдөлмөрийн талаар, түүнтэй хамт ажиллаж байснаа дурсан ярилаа.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News