"Простар" академийн шилдэг төгсөгчид-ийн тайлан тоглолт хүннү молл-д » Төр.мн

"Простар" академийн шилдэг төгсөгчид-ийн тайлан тоглолт хүннү молл-д


"ПРОСТАР" академийн 2018 оны төгсөгчдийн тайлан тоглолт Хүннү молл-д 2019.01.05-нд болж өнгөрлөө. Хүннү молл-ийн 2019 оны анхны тоглолт авьяаслаг хүүхдүүдийн тоглолтоор эхэлсэн нь ямагт инээд хөөр, аз хийморь цалгиж явахын билэгдэл ажээ.
Тоглолтонд "ПРОСТАР" академийн төгсөгчдийн  шилдэг үзүүлбэрүүд болон урлагийн бүхий л номеруудыг үзүүлэв. Хамгийн бяцхан 6 настай төгсөгчийн үлгэрээс авахуулаад, өөрсдийн зохиож бас дуулсан дуунууд ч мөн дуулагдав. Мөн жүжигчилсэн тоглолт, шүлэг найраглал гээд маш олон төрлийн урлагийн номеруудыг үзүүлэв.  
 Төгсөгчдийн тоглолтын үеэр үзэгч хүүхдүүдийн дунд уралдаант тэмцээн зохиож, хамгийн их алга ташилт авсан оролцогчийг "ПРОСТАР" академид үнэгүй суралцах эрхийн бичгээр шагнав.
Дашрамд дуулахад  "ПРОСТАР" филмийн менежер У.ОЮУХАНД : Урлагт хайртай хэн бүхний өмнө бидний үүд хаалга нээлттэй байх болно гэдгээ хэлсэн. 
 "ПРОСТАР" академитай холбогдох утас: 99146901 99141577 70001577  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News