Бурханы гараар зурсан гоо үзэсгэлэн бол бүсгүй та өөрөө юм гэдэгчлэн гоо үзэсгэлэнт Монгол бүсгүйчүүддээ дорно дахины өнгө аясыг эртний Монгол үндэсний хэв маягтай хослуулан орчин үеийн хээнцэр бүсгүйн дүр төрхийг илэрхийлэхүйц шинэлэг загваруудыг урлажээ. Баялаг өнгөний сонголт, үслэг болон парчо, торго, хамба хилэн. нимгэн торго зэргийг ашиглан, загвар бүрд тансаг чулуун чимэглэлээр дахин давтагдашгүй өнгө төрхийг оруулснаараа энэ удаагийн загварууд ихэд онцлогтой ажээ.
Шинэ загварууд Зайсан Хилл цогцолборын Grand давхарт байрлах Mongolian_Brands_Boutique дэлгүүрт худалдаалагдаж байна. Утас: 77229700