“Би нар” гэр бүлийн кино нээлтээ хийлээ » Төр.мн

“Би нар” гэр бүлийн кино нээлтээ хийлээ

 
Гэр бүлийн гэх тодотголтой "Би нар” МУСК өнөөдөр /2019.04.05/ Дархан Соёмбо кино театрт нээлтээ хийлээ. Уг уран бүтээлийг анх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас санаачилжээ. Учир нь хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил, гэр бүлийн орчин гэж сүүлийн жилүүдэд ихээр ярих болсон. Гэвч асуудал нь хүүхдэд байдаггүй, хүмүүжлийн хамгийн анхдагч орчин болох гэр бүлд байдаг. Тиймээс гэр бүлд чиглэсэн нэвтрүүлэг, контентыг бий болгох цаг үеийн шаардлагаар "Би нар” гэр бүлийн киног бүтээсэн байна.
Кино нь 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хороондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьсон уран бүтээл бөгөөд гурван бүлгээс бүтжээ.Найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан байна.
Аав, ээжүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа суугаад үзэхэд тохиромжтой кино ховор байдаг. Хүүхэлдэйн кинонд ч хүртэл цензур тавих шаардлага бий болчихоод байна. Тэгвэл  "Би нар” гэр бүлийн киног гэр бүлээрээ ирж үзэхийг киноны анхны үзэгчид уриалж байлаа.
Тус киноны дууг дуучин Б.Баярцэцэг, GUYS 666 хамтлагийн гишүүн М.Мягмар, Загвар өмсөгч С.Сарнай, Татар хамтлаг болон Монголын Хүүхдийн ордны найрал дуучид амилуулжээ. Мөн Авьяаслаг Монголчууд шоуны ялагч Дарханы хотын "Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан хөг нэмсэн байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News