Утаа, агаарын бохирдлын эсрэг балетын тоглолт хийнэ » Төр.мн

Утаа, агаарын бохирдлын эсрэг балетын тоглолт хийнэ

 
Монгол-Америкийн Балетын Хөтөлбөрийн дагуу утаа, агаарын бохирдлын  эсрэг сэдвээр бүжгийн тоглолт хийхээр бэлтгэж байна.
Монгол-Америкийн Балетын хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын 28  бүжигчнийг АНУ-ын Колорадогийн Балетын академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулсан байна.
Энэ удаагийн тоглолт энэ сарын 19-нд  Корпорэйт Конвеншн төвд болно. Тоглолтын захиалгыг www.ticket.mn сайтаас авч болох бөгөөд тасалбарыг суудлын зэрэглэлээс хамаарч 60,000-100,000 төгрөгөөр худалдаж байна. НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран "Амьдралыг тэтгэгч-O2” хоёр дахь модерн балетын тоглолтыг  "Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдвээр хийхэд ийнхүү бэлэн болжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News