“Араатны хаан” кинонд бодит гэрэл зураг оржээ » Төр.мн

“Араатны хаан” кинонд бодит гэрэл зураг оржээ

 
Америкийн найруулагч Жон Фавро "Араатны хаан” хэмээх анимейшн буюу хөдөлгөөнт кино дүрс бүтээлдээ компьютероор янзлаагүй нэгэн гэрэл зургийг оруулснаа "Твиттер” хуудсандаа мэдэгджээ.
"Энэ бол цорын ганц бодит зураг. Бид энэ зургийг Африкт авсан бөгөөд хэн нэгнийг анзаарах болов уу гэдгийг мэдэхийг хүссэн учраас кинонд энэ зургийг оруулсан юм” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Тал нутагт наран ургаж байгааг харуулсан тус гэрэл зураг нь кино эхлэх үед гардаг байна. Зургийг Фавро "Твиттер” хуудастаа байршуулжээ. "Араатны хаан" кино компьютер графикийн мэргэжилтнүүдийн бүтээсэн 1490 кадраас бүтсэнийг найруулагч онцлон тэмдэглэжээ.   

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News