Н.Төгсцогт 10 дугаар сард тулалдана » Төр.мн

Н.Төгсцогт 10 дугаар сард тулалдана

 
Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтын дараагийн тулаан 10 дугаар сард болохоор товлосныг спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин АНУ-аас мэдээллээ.
Мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдаагүй босоо яваа "King Tug” Төгсцогт WBC-ийн чансаанд нэгдүгээрт бичигдээд байгаа бөгөөд WBC-ийн журам ёсоор дэлхийн аварга Гэри Рассельтай тулалдах болзлоо хангасан юм. Гэвч Гэри Рассель манай тамирчинтай тулалдахаас татгалзаж, өөр боксчинтой аварга цолоо хамгаалах тулааныг өнгөрсөн тавдугаар сард хийж ялалт байгуулсан.
Үүний дараа WBC холбооноос Гэри Рэссельд, Төгсцогттой наймдугаар сард багтаж тулалдахгүй бол WBC-гийн аваргын цол, бүсийг хураах анхааруулга өгсөн ч тэрээр Төгсөөтэй тулаан хийх тохиролцоо хийсэнгүй. Гэри WBC-гийн цолоо аваргын цолоо алдсан ч WBA-ийн аварга Лео Санта Крузтай тулаан хийх сонирхолтой байгаа аж.
Одоо WBC "Бага" Гэри Расселиас аваргын бүсийг хураавал эзгүйрэх аваргын "сэнтийд" Төгсцогтыг өргөмжлөх үү? Эсвэл хэн нэгэнтэй тулаан хийлгэх үү гэдгийг бас шийдэх бөгөөд Н.Төгсцогт сарын дараа рингэнд дахин гарах нь тодорхой болсон байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News