Монголын циркчид Европт аялан тоглоно » Төр.мн

Монголын циркчид Европт аялан тоглоно

 
"Анжелс” орчин үеийн циркийн уран бүтээлчид Парист "Nomade du cirque de Mongolie” тоглолтоо энэ сарын 23-нд үзүүлнэ. Үргэлжлүүлэн 2020 оны хоёрдугаар сарын 11 хүртэл Европын орноор аялан тоглох юм байна. 
Энэ нь Монголын циркийн шилдэг үзүүлбэрүүдийг Үндэсний урлагийн их театрын бүжигчид, дуучин, хөгжимчдийн тоглолтоор баяжуулсан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, бүрэн хэмжээний циркийн бие даасан хөтөлбөртэй аялан тоглолт гэдгээрээ онцлог аж. 
Орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон үзүүлбэрт Монгол Улсын түүх, соёл, нүүдэлчин ард түмний амьдралыг таниулах юм байна. Тухайлбал, тоглолтын хөтөлбөрт таван ханатай гэр, таван хошуу малын чихмэлээр чимсэн тайзан дээр саалийн хувин, сав, араг, савар, тогоо, шанага, шүүр зэргээр жонглёрдох үзүүлбэр ч багтжээ.
Тус циркийн найруулагч Б.Оргилболд "Циркийнхэн ийм томоохон бүрэлдэхүүнээр анх удаа тоглох гэж байна. Монголд ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд энэхүү аялан тоглолтоороо нөлөөлөхийг бид зорьж байна. Учир нь дэлхий биднийг харах  тоглолтын ийм гэрээ хийж чадсандаа баяртай байна” гэлээ.
Найруулагч Б.Оргилболд Франц улсад дэлхийн шилдэг, олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв их сургуулийг төгссөн юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News