Реппер Г.Энэрэлд 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдууллаа » Төр.мн

Реппер Г.Энэрэлд 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдууллаа

"Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүхэд дуудагдаж, Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгчдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.02.02/ боллоо.
Улмаар шүүгдэгч Г.Энэрэлд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс   Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News