Үсээ арчлахдаа гаргадаг ТАВАН ТОМ АЛДАА » Төр.мн

Үсээ арчлахдаа гаргадаг ТАВАН ТОМ АЛДАА

Буржгар болгодог индүү, сам, бүр алчуур хүртэл үсэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Үсээ арчлахдаа гаргадаг таван том алдааны талаар хүргэе. Эдгээрийг хийдэг бол та нэн даруй зогсоох хэрэгтэй.
  1. Буруу самнах
Ширэлдсэн үсийг угнаас нь үзүүр хүртэл самнах бус эхлээд үзүүрээс нь эхлэн бага багаар ширэлдээг нь гаргаж байгаад самнаарай. Мөн хатуу шүдтэй стандартын самаар нойтон үсээ самнаж болохгүй.
  1. Буруу хатаах
Үсээ хатааж эхлэхээс өмнө эхлээд хөнгөн хатах хугацаа өг. Хатаахдаа сэнснийхээ температурыг тохируул. Хэт халуун биш бас хүйтэн биш агаараар үлээлгэх ёстой. Мөн алчуураар үрч хатааж болохгүй.
  1. Чийгтэй үсээ халуун хайч, индүүгээр ороох
Үсээ нойтон байхад нь ороох гэх юмуу буржийлгадаг зүйлээр боох, индүүдэх зэргийг хийж болохгүй.
     4. Тогтмол чанга сүлжих
Сүлжих нь таны үсэнд төдийлөн таатай биш. Мөн боодог резин нь үсний бүтцийг гэмтээж, тэжээлийг нь үгүй хийдэг. Гэхдээ огт сүлжиж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Харин тогтмол олон янзаар сүлжих хэрэггүй юм.
     5. Косметикоо угаахгүй байх
Унтахаасаа өмнө нүүрээ угаадаг шигээ үсэндээ түрхсэн лак, мусс, гель, хуурай шампунь зэрэг косметикуудаа угаахгүй удах, дутуу угаах нь үс унахад нөлөөлдөг.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News