Хэрэглэсэн дүрдэг цайг дахин ашиглаж болох гайхалтай санаанууд » Төр.мн

Хэрэглэсэн дүрдэг цайг дахин ашиглаж болох гайхалтай санаанууд

Пакеттай цайг халуун усанд дүрж хандлаад дараа нь шууд хаячихдаг уу? Ахиж битгий хаяарай. Ашиг тус нь дуусаагүй байдаг гэнэ.
1. Арьсны асуудалтай бол, шалбарсан, хөхөрсөн, улайсан, үрэвссэн, шавжинд хазуулсан арьсан дээр дүрдэг цай тавьж намдаадаг. Хүйтэн ус дээрээс нь гоожуулж цайгаа норгоод 15 минут асуудалтай арьсан дээр тавина. Хомхой, нүдний доогуур хөхөрч хүрэнтсэн зэргийг мөн л цайны тусламжтайгаар арилгаж болно.
2. Дүрж хэрэглэсэн цайгаа сайн хатаа. Тэгээд гутал дотроо хийхэд эвгүй үнэр арилж, чийггүй болно. Гутлаа хадгалахдаа мөн энэ аргыг хэрэглээрэй.
3. Цэвэрлэхэд хүндрэлтэй, хэт бохирдсон сав суулгыг амархан угаахын тулд ус дүүргэж, дотор нь дүрдэг цай хийгээд хонуулчих. Өглөө нь ямар ч асуудалгүй угаагдана.
4. Элдэв шавж, аалз, мэрэгчид цайны үнэрээс зугатдаг. Иймээс сэжигтэй булан тохойд хийж болно.
5. Хөргөгчиндөө хийвэл үргэлж аятайхан үнэртэнэ. Цай өөртөө хүнсний элдэв таагүй үнэрийг шингээж, чийгийг хэвийн байлгаж чадна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News