Австралиас ирэх иргэдийн дунд "The HU”-гийн нэр байгаагүй ч, тэд ирсэн... » Төр.мн

Австралиас ирэх иргэдийн дунд "The HU”-гийн нэр байгаагүй ч, тэд ирсэн...

 
"Ковид-19” цар тахлын улмаас Австрали улсад гацаж, хөл хорионд ороод байсан "The HU” хамтлагийхан эх орондоо иржээ. Тэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр эх орондоо ирж тусгаарлалтад шилжээд байгаа аж.
Тус нислэгээр 261 иргэн ирсэн ба өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 зорчигч ирсэн талаар Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн.
Харин өөр нэг зорчигч цахим хуудастаа "нийт ирэгчдийн (261) 30-40% нь ахмад, бэрхшээлтэй хүмүүс асран хамгаалагчтайгаа харагдав, 20% нь гэр бул, хүүхэд, 3 жирэмсэн байна гэж тоолов, улдсэн 40 орчим хувь нь 20-30 насны залуус харагдана лээ. Европ, Англи, Америк, Канад зэрэг улсаас ирж буй оюутнууд, за тэд бол енеех томчууд, баячууд” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Мөн тус чартераар ирсэн бас нэг зорчигч Австрали дахь ЭСЯ-ны хамт олонд талархаад "зорчигчийн хувьд Австрали дахь ЭСЯ-наас илгээсэн эх орондоо буцах 33 хүний дунд "The HU” хамтлагийхан байгаагүй” гэх мэдээллийг өөрийн нүүр номдоо бичжээ. Тэгэхээр "The HU” хамтлагийхан өөр улсаар дамжин ирсэн бололтой.
Сануулахад, "The HU” хамтлаг Австрали улсад аялан тоглолтоор очоод, гурван тоглолт хийснийх нь дараа тус улсад коронавирусний халдварын улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан юм. Тэд гуравдугаар сарын 16-нд Аделейд хотод 1000 гаруй хүнийг хамарсан, гуравдугаар сарын 17-нд Брисбан хотод 500 хүнийг хамарсан тоглолт зохион байгуулжээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News