Монгол залуу Австралийн “The Voice” шоуны эхний шатанд 4 шүүгчийг эргүүлж харуулжээ » Төр.мн

Монгол залуу Австралийн “The Voice” шоуны эхний шатанд 4 шүүгчийг эргүүлж харуулжээ

 
Монгол залуу анх удаа Австралийн " The Voice” шоуны blind audition буюу хамгийн эхний сонсох шатанд Kelly Rowand, Guy Sebastian, Boy George, Delta Goodrem гэсэн алдартай дөрвөн шүүгчийг эргүүлж харууллаа. Австралид ажиллаж, амьдарч буй морин хуурч, хөөмийч Г.Бөхчулуун нь 2010 оноос хойш Австрали улсад Монголынхоо өв соёлыг тасралтгүй сурталчилж буй авьяаслаг залуу юм. 
Ганбүргэдийн Бөхчулуун гэх энэ Монгол залуу үзүүлбэрээ 2016 оны "TEDxSydney" дээр үзүүлжээ. "TEDx" нь "TED" хэмээх "Олон нийт түгээх нь зүйтэй санаачилга" уриатай медиа байгууллагын нэг салбар хэсэг бөгөөд 2016 онд Австралийн Сиднейд хотод болсон үйл ажиллагаанд Г.Бөхчулуун оролцож "Дөрвөн настай халиун" дууг дуулахын сацуу ардын язгуур урлаг болох хөөмий, морин хуурийнхаа гайхамшгийг үзүүлсэн нь 24 сая дагагчтай youtube сувагт тавигдсан байдаг. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News