Дуэйн Жонсон дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчин болжээ » Төр.мн

Дуэйн Жонсон дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчин болжээ

Форбс сэтгүүлээс Холливүүдийн алдарт жүжигчин Дуэйн "Рок" Жонсоныг дэлхийн хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр нэрлэжээ.

Тэрбээр 2019 оны зургаадугаар сарын 1-нээс 2020 оны зургаадугаар сарын 1-ний хооронд 87,5 сая ам.доллар олсон байна. Нетфликст орсон "Red Notice" киноноосоо Жонсон 23,5 сая доллар олжээ. 

Түүнчлэн тэрбээр өөрийн нэрийн "Project Rock" фитнессийн хувцасны үйлдвэрлэлээсээ нэмэлт орлого олдог байна.

Жүжигчин Райан Рейнольдс хоёрдугаарт оржээЖүжигчин Райан Рейнольдс хоёрдугаарт оржээ

"Red Notice" кинонд хамтран тоглосон жүжигчин Райан Рейнольдс 71,5 сая долларын орлоготойгоор уг жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Уг киноноосоо тэрбээр 20 сая доллар олсон байна. 

Жагсаалтын гуравдугаарт Марк Уолберг 58 сая долларын орлоготойгоор орсон бол дөрөвдүгээрт Бен Аффлек, тавдугаарт Вин Дизель орсон байна. 

Жүжигчин Марк Уолберг гуравдугаарт орсон байнаЖүжигчин Марк Уолберг гуравдугаарт орсон байна

Бен Аффлек дөрөвдүгээр байрт оржээБен Аффлек дөрөвдүгээр байрт оржээ

Жүжигчин Вин Дизель тавдугаарт оржээЖүжигчин Вин Дизель тавдугаарт оржээ

Түүнчлэн шилдэг 10 жүжигчний жагсаалтад Энэтхэг жүжигчин багтсан байна. Болливүүдийн жүжигчин Акшай Кумар 48,5 сая долларын орлоготойгоор зургаадугаарт оржээ.

Жүжигчин Акшай Кумар зургаадугаарт оржээЖүжигчин Акшай Кумар зургаадугаарт оржээ

Эх сурвалж: ВВС

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News