Нисгэгчгүй сансрын хөлөг 2018 онд ангараг руу хөөрнө » Төр.мн

Нисгэгчгүй сансрын хөлөг 2018 онд ангараг руу хөөрнө

 

Хүн төрөлхтөний амьдралд ажлыг илүү хөнгөвчилсөн, аюул ослоос хамгаалсан олон техник хэрэгсэл, технологи чадварлаг мэргэжилтнүүдийн гараар бүтээгдсээр байгаа билээ. Түүний нэг нь нисгэгчгүй онгоц. Гэхдээ энд уг онгоцны талаар бичихийг хүссэнгүй. Харин хоёр жилийн дараа гэхэд Ангараг гараг руу нисгэгчгүй сансрын хөлөг хөөргөх боломжтой болсон тухай мэдээллийг онцлоё.
 
АНУ- ын сансрын хөгжүүлэлтийн "Space X” компанийн гуйцэтгэх захирал Элон Муск ирээдүйд Ангараг гарагийг колони болгох төлөвлөгөөнийхөө хүрээнд хамгийн эртдээ гэхэд 2018 онд нисгэгчгүй сансрын хөлөг Ангарагийг зорих боломжтой гэдгийг мэдэгдлээ.
 
Тэрбээр өөрийн твиттер хуудастаа "2018 онд хөлгийг Ангараг руу илгээхээр төлөвлөж байна. Улаан луунууд Ангарагийн бүтцийн талаарх нарийн мэдээллүүдийг бидэнд өгөх хөтөлбөр. "Луу” хөлөг бүх л нарны аймагт хүрч чадна. Гэхдээ хамгийн анхны туршилтын нислэг нь мэдээж Ангараг байх учиртай” хэмээн жиргэсэн байна.
 
"Улаан луу” хөтөлбөр нь Ангараг гараг руу нисгэгчгүй хөлөг илгээх хөтөлбөр аж. Ангараг гараг руу хөөргөх "JIyy-2” нисгэгчгүй хөлөг нь Олон улсын сансрын буудал руу хоол хүнс, эд хэрэглэлийг илгээхэд ашиглахаар "Space X” компанийн хөгжүүлж буй нисгэгчгүй "Луу” онгоцны шинэчилсэн загвар гэдгээрээ онцлогтой аж. Тиймдээ ч нарны бүх л аймгуудад газардаж, гадаргууны талаарх мэдээллийг дамжуулах хүчин чадалтай юм байна.
 
Түүнчлэн ойрын хугацаанд тус компани нисгэгчийн жолоодлоготой сансрын хөлөг дээр ажиллах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн байна. Хөлгийн багийнхны бүхээгийн тухайд спорт мапшны бүхээгээс томоороо хэтрэхгүй байх бөгөөд холын зайд хийх нислэгт аль болох нисгэгчдийг оролцуулахгүй гэдгээ гүйцэтгэх захирал Элон Муск онцолж байна.
 
Харин нөгөө талаар, жолоодлогот сансрын хөлгийн тухайд АНУ-ын сансар судлалын агентлаг судалгаагаа үргэлжлүүлж байгаа ажээ. Одоогоор урт хугацаанд хийх нислэгийн явцад сансрын нисгэгчдийн бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, 2030 он гэхэд Ангараг руу хүн илгээх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
 
"Space X” компанийн гүйцэтгэх захирал Элон Мускийн хувьд Ангарагт сая хүн амьдрах колони болгох төлөвлөгөөгөө хэд хэдэн удаа танилцуулж байсан юм. Түүний хувьд "Олон гарагт” хүн төрөлхтөн амьдрах боломжтой болох тусам дэлхий сүйрэх үед хүн төрөлхтөн устаж үгүй болох эрсдэлээс сэргийлэх сайн талтай ажээ.
 
Ингэснээр Канад-Америкийн бизнес эрхлэгч Элон Мускийн "SpaceX” компани Ангараг руу нисгэгчгүй сансрын хөлөг илгээсэн анхны хувийн компани болж магадгүй нь. Ямартай ч, компани сансрын хөлгийнхөө загварыг энэ ондоо багтаан танилцуулах юм байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News