Сансарт хүнд даацын пуужин хөөргөх Хятадын хоёр дахь оролдлого амжилтгүй боллоо » Төр.мн

Сансарт хүнд даацын пуужин хөөргөх Хятадын хоёр дахь оролдлого амжилтгүй боллоо

 
Өчигдөр буюу Ням гарагт Хятад улс "Long March 5” пуужингаа Хайнань муж дахь Вэнчан Сансрын Төвөөс хөөргөсөн нь амжилтгүй болсон байна.

Шижянь-18 харилцаа холбооны хиймэл дагуулыг тойрог замд хүргэх зорилготой байсан пуужин газраас хөөрөөд удалгүй жолоодлогогүй болжээ. Гэмтлийн шалтгаан тодорхойгүй байна.

Энэ бол Long March-5 пуужинг хөөргөх хоёр дахь оролдлого бөгөөд эхнийх нь өнгөрсөн оны есдүгээр сард амжилттай болсон юм. Хүнд даацын пуужин нь шингэн устөрөгч, керосинаар цэнэглэгдэж 25 тонн хүртэл ачааг тээвэрлэх чадалтай. Энэ нь 16 ширхэг автомашин тээвэрлэх чадалтай гэсэн үг.

Long March-5 пуужингийн тээвэрлэсэн хиймэл дагуул нь 2018 онд саранд хүрэх Chang’e-5 станцын ажиллагаанд шаардлагатай мэдээллийг дамжуулах үүрэгтэй байжээ.

 

Эх сурвалж: Russia Today, Xinhua

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News