NASA Дэлхийн ихэр гаригийг анх удаагаа нээжээ » Төр.мн

NASA Дэлхийн ихэр гаригийг анх удаагаа нээжээ

NASA-гийн эрдэмтэд хамгийн анхны Дэлхийтэй адилхан, манай нар шиг одыг ижилхэн зайнд тойрон эргэдэг, амьдрал байх бүрэн боломжтой гаригийг нээснээ өчигдөр зарлалаа.

Ийм гаригийг 20 жил хайсны эцэст илрүүлж Kepler 452b хэмээн нэрлэсэн байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар манай дэлхийтэй ижил нөхцөлд байгаа гаригаас л амьдрал үүсэх боломжтой. Гэтэл манай нарны аймагт ийм гариг байхгүй байгаа.

Тиймээс нарны аймгаас гадагшаа хайвал олдох боломжтой гэж үзэж байна.

Ийм өөр нарны аймгийн гаригийг эрдэмтэд экзопланет (exoplanet) гэж нэрлэж байгаа юм.

Анхны экзопланетыг 1995 онд нээж байжээ. Сүүлийн 20 жилд мянга мянган ийм гаригуудыг нээгээд байгаа ч яг манай дэлхийтэй ижилхэнийг олоогүй байсан юм.

Харин сүүлд нээсэн Kepler 452b нь анхны "дэлхийн ихэр” гариг буюу NASA түүнийг "Дэлхий 2.0” гэж нэрлээд байна.

Дэлхий 2.0-ын тухай мэдэгдэж байгаа зүйлс:

  • Манай дэлхийгээс 60 хувь том хэмжээтэй
  • Хадархаг гадаргуутай, хийн атмосфертэй
  • Дэлхийгээс 1,400 гэрлийн жилийн зайд байгаа
  • Өөрийн нарыг 385 хоногт нэг тойрдог нь манай дэлхийтэй тун ойролцоо
  • Уг гариг болон түүний нар нь 6 тэрбум жилийн настай буюу манай нарнаас даруй 1.5 тэрбум жилээр ах

Манай дэлхийтэй ижил нөхцөлд манай дэлхийгээс урт насалсан нь амьдрал байх боломжтойг харуулж байгаа гэнэ.

Зайн хувьд ч экзопланетууд дотроо манай дэлхийд хамгийн ойр нь юм.

Өчигдөр NASA Kepler 452b-тэй цуг өөр 11 дэлхийтэй ойролцоо хэмжээтэй экзопланетуудыг зарлажээ.

Гэвч Kepler 452b-гийн тойрон эргэдэг G star нь манай нартай ойролцоо төрөлд багтаж байгаагаараа онцлог юм. 

Яг одоо Дэлхий 2.0 нь манай дэлхийгээс 10 хувь илүү эрчим хүчийг нарнаасаа авч байгаа. Харин манай дэлхий 1.5 тэрбум жилийн дараа нарнаас мөн 10 хувь илүү эрчим хүч авдаг болно. Тиймээс Kepler 452b бол манай дэлхийн ирээдүйн дүр төрх юм гэж эрдэмтэд онцолж байна.

Энэ бол судалгааны дөнгөж эхлэл, цаашдаа асар их судлах зүйл байгааг мөн мэдэгдлээ. Ямар ч байсан манай дэлхий сүүн замын (milky way) галактикт ганцаараа биш гэдгийг эрдэмтэд баталжээ. Өөр хэд хэдэн дэлхийн ихэр байх ч боломжтой харагдаж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News