Деметриус Жонсон дээд амжилт тогтоолоо » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Деметриус Жонсон дээд амжилт тогтоолоо

2017-10-11
 
 
Холимог тулааны UFC холбооны хуваарьт 216 дахь тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Лас Вегас хотод болж өндөрлөлөө. Ням гарагт сонирхолтой 11 тулаан болсноос эрэгтэйчүүдийн -57 кг жинд болсон тулаан ач холбогдолын хувьд онцгой байсан юм.
 Энэ жингийн аварга Деметриус Жонсоны эсрэг нутаг нэгт тамирчин Рэй Борг өрсөлдсөн байна. Улмаар 5 үе үргэлжилсэн тулаанд Деметриус Жонсон ялалт байгуулж, -57 кг-н жингийн аварга цолоо дараалан 11 дэх удаагаа хамгаалсан юм.
 
UFC түүхэнд өмнө нь ийм амжилт гарч байгаагүй бөгөөд энэ ялалт нь Холбооны дээд амжилтаар бүртгэгджээ. Энэ жил 31 настай Д.Жонсоны хувьд 2013 оны 1-р сарын 26-нд  Жон Додсоны буулган авч энэ жингийн аварга болж байсан түүхтэй. Улмаар үүнээс хойш 10 тулаанд дараалан ялалт байгуулаад байгаа нь энэ билээ. Жонсон UFC н -57 жингийн аварга цолыг нийт 1844 өдөр эзэмшиж байгаа аж.    

скачать dle 10.3фильмы бесплатно
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?