Дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасчээ » Төр.мн

Дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасчээ

 
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр (2018.03.20) Бөхийн өргөөнд болжээ. Энэхүү хурлаар допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаярт нарт барилдах эрхийг хоёр жилээр хасах шийтгэл оногдуулсон байна. 

Үндэсний бөхийн дүрмэнд Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журамын 4,1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдуулах хэмээн заасан байдаг байна. 

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа "Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм. 2017 оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Дээрх бөхчүүд 'А' сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх 'В' сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.

Дашрамд дуулгахад, Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит 8-р 'ИХ ЭЕ' ирэх бямба гаригт болох бөгөөд бэлтгэл ажлыг хийж байгаа аж. 'ИХ ЭЕ'-д 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн төлөөлөл журмын дагуу сонгогдон оролцоно. Үүнээс гадна 21 аймгаас нийт 42 төлөөлөгч сонгогдон оролцох юм байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News